When the
network becomes as fast as the processor, the computer hollows out and spreads
across the network.
– Eric Schmidt, 1993
Cloud computing нь компьютерийн програм хангамжийг ямар нэг өөрийн компьютер дээрээс биш
харин интернэтээр дамжуулан олон компьютер дээр хуваарилан ажиллуулах,
тооцоолох технологи юм. Өөрөөр хэлбэл мэдээллийн технологийн бүхий л төрлийн
үйлчилгээг интернэтээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх гэсэн шинэ арга зам гэж
болох юм. Мэдээллийн технологид Cloud гэсэн үг нь өөрөө интернэтийг төлөөлдөг. Тиймээс
хүмүүсийн ашиглах програм хангамж болон өгөгдлүүд нь ямар нэг хувь хүний
компьютер дээр биш томоохон сэрверүүдийн сүлжээнд байрлах ба хэрэглэгчид хувь
хүмүүс вэб броузер, тусгай програм ашиглан эдгээр нөөцөд ханддаг.
Энэ технологийн давуу тал юу вэ? Үүний тулд бид одоо
хэрхэн компьютер хэрэглэдэг тухай бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь та бид нэг
компьютер худалдаж аваад дээр нь өөрийн хэрэглэж болох бүхий л програмуудыг
худалдан авч суулгана. Үүний тулд бид програм бүрт тодорхой хэмжээний үнэ
төлөхөөс гадна уг програмыг суулгах, алдаа гарвал учрыг нь олох, суулгасан
програмуудынхаа шинэ хувилбарыг олж суулгах, гарсан нэмэлтүүд сайжруулалтуудыг
нь нэмж суулгах зэрэг олон төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Мөн зарим
програмууд ажиллахдаа компьютерийн хүчин чадлыг нэлээд ихээр шаарддаг (photoshop)
тул бид түүнийг ажиллуулахын тулд өөрийн компьютерийн
үзүүлэлтийг олж мэдэн сайжруулах тохиолдол ч гарна.
Тэгвэл cloud computing хэрэглэвэл ямар болох вэ? Төсөөлөөд үзье. Та үүний тулд
энэ үйлчилгээг үзүүлэх газарт нь интернэтээр эрх нээнэ. Энэ эрхийг нээсний
дараа товчоор хэлбэл та интернэтэд өөрийн гэсэн хийсвэр компьютертэй боллоо гэж
ойлгож болно. Та энэ компьютер дээрээ өөрийн өгөгдлүүдийг хадгалах, энэ
компьютер дээрээ бусад програм хангамж үйлчилгээнүүдийг хүлээн авах боломжтой
болно. Жишээ нь та photoshop ашиглан нэг зургийг тодруулах болсон байг л дээ. Тэгвэл
та өөрийн эрхээр орон photoshop-ийг (түүнтэй төстэй үйлчилгээг) ажиллуулан зургаа янзална. Уг үйлчилгээг ашиглах бүрт зохих төлбөрийг
танаас авах ба энэ нь ихэвчлэн хэдэн центээр тоологдох бага хэмжээнд байна.
Жилд хэдхэн удаа photoshop-г ашиглах шаардлагаас болж бид олон зуун долларын үнэтэй
уг програмыг худалдан авах шаардлаггүй болж байгаа бөгөөд зөвхөн ашигласан
хэмжээгээрээ л мөнгө төлөх юм. Энэ нь үнэндээ жилд хэдхэн долларт багтах болно.
Та уг янзалсан зургаа заавал флашд хуулан зөөх албагүй. Очих газраа очоод интернэтээр
cloud
руу нэвтрэн эрхээрээ ороод түүнийгээ авчихна. Интернэт
кафед ороод эрхээрээ нэвтрээд хийсвэр компьютер дээрээ нэлээд удаан цаг авахаар
програм ажиллуулж орхичихоод гадуур явж хүмүүстэй уулзан ажлаа хөөцөлдөж яваад
таарсан интернэт кафед орон өмнө эхлүүлсэн програмыг ажиллаж дууссан эсэхийг
шалган дууссан бол үр дүнг нь флаш руугаа хийгээд авч болно. Хөдөө томилолтоор
явж байтал гэнэт хүчтэй компьютер ашиглан ямар нэг зүйл хийх шаардлага гарлаа
гэж бодъё л доо. Тэндээ байгаа интернэт кафед ороход компьютерууд нь тэвчишгүй
удаан, болхи эд байсан ч интернэт л байж байвал та өөрийн cloud
эрхээр нэвтрэн хүчирхэг сэрвэрүүдийн хүчийг ашиглан ажлаа
хийх тул танд хөдөөний компьютерийн хурд саад болохгүй. Тэдгээр компьютерууд
дээр вэб броузер, интернэт холболт л
байхад танд ажлаа хийхэд өөр юу ч, ямар ч програм хэрэг болохгүй. Та дахин
хэзээ ч word,
excel, photoshop, adobe reader, flash, antivirus, media player болон тэдний кодекуудыг суулгах талаар бодох шаардлаггүй
болно.

Та cloud дээрх програмуудыг зөвхөн яг ашигласан хэмжээгээр л бага багаар төлөх тул
өндөр өртгөөр олон төрлийн програм худалдан авах шаардлаггүй болж таны
санхүүгийн нөөц эрс өснө. Дурын хүссэн програмаа та өчүүхэн хөлс төлөн
ажиллуулж, сонирхож, юм хийх боломжтой болно. Өөрийн файлаа санамсаргүй устгаад
сандардаг уу? Тэгвэл одоо танд тийм зүйл байхгүй болох ба та файлаа cloud
компьютер дээрээсээ устгасан ч тэдэн сарын тэдний өдөр
гэж хэлж байгаад тэр үед нь байсан файлаа буцаан гарган авах болно. Мөн та
дахин cloud
дээр эрх нээх замаар олон хийсвэр компьютер эзэмших,
тэдгээр хооронд өгөгдөл дамжуулах зэрэг маш олон төрлийн давуу талтай.
Энэ бүхэн нь cloud
computing технологийн бидэнд
амлаж буй зүйл юм. Cloud computing-ий цаад санаа нь бүүр 1960 онд John
McCarthy “Компьютерийн
тооцоололт ирээдүйд нэг компьютер дээр биш нийтийг хамарсан үйлчилгээ байдлаар
зохион байгуулагдаж болох юм” гэсэн хэлснээс
үүдэлтэй гэж болох юм. Одоогоор энэ технологиор Amazon корпораци тэргүүлж байгаа бөгөөд 2005 оноос эхлэн Amazon
web service үйлчилгээнүүдээ гарган
олон нийтийг өөрийн дотоод системд хандах боломжийг тавьж өгсөн байна. Цаашилбал
2007 онд Google, IBM болон
зарим их сургуулиуд хамтран томоохон хэмжээнд үйлчлэх cloud
computing төслийг эхлүүлсэн
бөгөөд 2008 оны дунд үеээс компаниуд
байгууллагууд өөрийн гэсэн програм хангамж үйлдвэрлэх чиглэлээс хэрэглэгч бүр
үйлчилгээгээ ашигласан хэмжээгээрээ төлөн ашиглах чиглэл рүү хөрвөх үйл
ажиллагаа эхэлсэн байна.
Cloud
computing технологи нь SaaS
буюу Software as a Service хандлагад үндэслэгдсэн байгаа нь тодорхой байна. Өөрөөр
хэлбэл бүхэл бүтэн програм хангамж зарах биш харин уг програм хангамжийн
үйлчилгээг зарах явдал юм. Энэ бол нөгөө та бидний саяхан ярилцсан Энтерпрайс
систем дээр л тулгуурлан хийгдэх нь тодорхой. Хэдийгээр cloud
computing нь зардал өртгийн хувьд
маш олон давуу тал амлаж байгаа ч зарим судлаачид үүнтэй санал нийлдэггүй
байна. Тэдний үзэж байгаагаар хэдийгээр ашигласнаараа
төлөх нь бага төлөх мэт харагдаж буй ч компанийн хувьд бол яваандаа худалдан
авснаасаа илүүг төлөх байдалд хүргэнэ гэсэн таамаглалыг гаргаж байна.
Та бид cloud computing ийг өөрсдөө мэдэлгүйгээр ашиглаж буй тохиолдол олон бий.
Жишээ нь Yahoo, Google, Hotmail зэрэг мэйл програм ашиглах үед та cloud
computing ий нэг төрлийг хэрэглэж
байгаа юм. Таны захиа болон харилцагчид тань таны компьютер дээр байхгүй бөгөөд
та өөр газар суулгагдсан мэйлний програмыг вэбээр дуудан ажиллуулж байна. Харин
уг мэйл програмыг тухайн мэйлний үйлчилгээг үзүүлэгч корпорацийн хүчирхэг
сэрвэрүүд нийлүүлэн ажиллуулах ба өгөгдлүүд нь ч эдгээр сэрвэрүүдээр тархсан
байдалтай байдаг.
Монголчууд бид эдүгээ энэ бүхнийг хэрэгжүүлэх бүрэн
бололцоотой. Дээрх технологиуд нь бүгд үнэгүй, open source хэлбэрээр байдаг бөгөөд Улаанбаатар хот даяар интернэтийн
холболт хүссэн газарт байж байна. Энэ бүхнийг нийлүүлэн холбон програмчлах
чадвартай боловсон хүчин монголд хангалттай бий. Хуучин хоцрогдсон технологиор
олон зүйлийг асар их мөнгө заран хийхээ түр зогсоон энэхүү шинэлэг хандлагыг
хэрэгжүүлэх цаг бидний өмнө тулгараад байна.
Зөв зөв та яг зөв ярьж байна. Таныг дэмжиж байна. Яг сургалтын хөтөлбөрөө өөрчилье гэхээр тэнэг стандарт энэ тэр гээд байна. Нэг худлаа их сургуулийн профессорууд шүү тэд нар ямар монголын програмчлалын ертөнцийг авч явах биш бид одоохондоо авч явна шүү дээ
ReplyDeleteМаш хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа
ReplyDeleteCloud Computing гэсэн ойлголтыг маш оновчтой, зөв зүйтэй тайлбарласан байна. Гэхдээ "Интернэт кафед ороод эрхээрээ нэвтрээд хийсвэр компьютер дээрээ нэлээд удаан цаг авахаар програм ажиллуулж орхичихоод гадуур явж хүмүүстэй уулзан ажлаа хөөцөлдөж яваад таарсан интернэт кафед орон өмнө эхлүүлсэн програмыг ажиллаж дууссан эсэхийг шалган дууссан бол үр дүнг нь флаш руугаа хийгээд авч болно." гэж яг юуг тайлбарласан бэ? Би сайн ойлгосонгүй.
ReplyDeleteГэхдээ cloud computing бас тийм ч төгс төгөлдөр эд биш л дээ. Өөрийн гэсэн асуудал, бэрхшээлүүдтэй. Жишээ нь, миний cloud дээр хадгалсан файлуудыг надаас өөр хүн харах боломжтой эсэх нь тодорхойгүй. Дор хаяж л, cloud үйлчилгээ үзүүлж байгаа компани хэрэглэгчдийнхээ файлд хандах боломжтой эсэх нь тодорхойгүй. Бас бүх зүйл интернетээр явагдаж байгаа болохоор хакердуулах боломж бас бий.