Wednesday, November 21, 2012

Хялбар PHP фрэймворк бүтээх (1.3)

Myrame фрэймворкийн 1.3 хувилбар бэлэн боллоо.

Гол үндсэн өөрчлөлтүүд :

1. Myrame гэсэн хавтасыг app хавтас дотор үүсгэснээр myrame-ийн өөрийн танилцуулга болон хэрэглэгчдийн програмуудыг хооронд нь салгалаа.
2. Paypal ашиглан төлбөр тооцоо гүйцэтгэх хэсэг нэмэгдлээ.
3. Логин generator.  framework/include/mygen.php ашиглан үүсгэнэ.
4. CRUD (Create, Read, Update, Delete) generator.  framework/include/mygen.php ашиглан үүсгэнэ.
5. Зургийг томруулан үзүүлдэг jqZoom фрэймворкийг нэгтгэв.
6. Bug fixes

Татах хаяг : http://promregistration.com/myrame1.3.rar

Sunday, November 11, 2012

Хялбар PHP фрэймворк бүтээх (1.2)

Өнөөдөр фрэймфоркийнхоо 1.2  хувилбарыг гаргалаа.

Өөрчлөгдсөн зүйлс :

1. Фрэймфоркийн нэрийг myrame байхаар болов. My Framework үгийн товчлол юм.
2. Үүнтэй холбогдуулан фрэймворкийн үндсэн файлуудыг my үгээр эхэлдэг болгов.
3. Классын нэрсийг мөн My угтвар оруулан солив.
4. Db класс-т алдааг автоматаар мэдээлэгч нэмэгдэв.
5. index.php хуудаст алдааг харуулах үл харуулах болон абсолют замыг тодорхойлогч тогтмолууд
    нэмэгдэв.
6. Жишээ болгон сургалтын албаны багштай ажилладаг хэсгийг хийж үзүүлэв.
7. Өгөгдлийн санг одоо вэб дотроос нь авдаг болголоо.
8. Bug fixes.

Татах холбоос : http://promregistration.com/framework1_2.rar

Ажиллуулахдаа :

1. Өөрийн htdocs хавтас дотор кодыг задална. (framework гэсэн хавтастай задарна.)
2. database.sql файлыг framework/app хавтасаас авч өөртөө үүсгэнэ.
3. http://localhost/framework/index.php дуудна.

Enjoy!

Friday, November 2, 2012

Хялбар PHP фрэймворк бүтээх (1.1)


Өнөөдөр (2012/11/02) бид нэлээд чухал, бүтцийн хэдэн өөрчлөлт нэмэлтүүдийг хийлээ.

Эдгээр нь :

1. app гэсэн хавтаст бүх кодыг хадгалдаг болгов. Ингэснээр нийт вэбийн бүтэцэд хялбар хандах боломжтой болно.
2. Вэб дээрээ фронт контроллер хийж өглөө. Өөрөөр хэлбэл одоо бүх хуудас руу index.php хуудсаар дамжуулан хандана гэсэн үг. Үүнтэй холбоотой Apache rewrite тохиргоог хийх хэрэгтэй болно.
3. Get, Post зэргээс өгөгдөл авах зориулалттай get функцийг AbstractPage класст оруулав.
4. Хуудас хооронд мэдээлэл солилцох үүрэгтэй message() функцийг AbstractPage класст оруулав.
5. Мэйл илгээх классыг илүү хялбар болгов.
6. Зарим нэг bug fix үүд.

Татаж авах хаяг :  http://promregistration.com/framework1_1.rar